Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр . Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.