Сүрьеэгийн эм 550 мянган төгрөгийн үнэтэй байна


Өнөөдөр дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр. Дэлхий дахинд сүрьеэ өвчин КОВИД-19-ийн дараах, нас баралтад хүргэж буй хоёр дахь халдварт өвчинд тооцогддог. 2021 онд 10.6 сая хүн сүрьеэгээр өвчилжээ. Үүний зургаан сая нь эрэгтэй, 3,4 сая нь эмэгтэйчүүд, 1.2 сая хүүхдүүд нь байсан аж. Харин манай улсад өнгөрсөн жил 2534 сүрьеэгийн тохиолдол бүртгэжээ. Үүний 174 (7.4 хувь) нь хүүхэд байна. Сүрьеэгийн тохиолдлын 60 орчим хувийг Улаанбаатарт бүртгэжээ. Мөн өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан байгаа нь харамсалтай. Нэг өвчтөний зургаан сарын эмчилгээ болох эмийн үнэ 550 мянган төгрөг байна. Манай улсын сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт 90 хувь байгаа нь дэлхийн дундаж болон өвчлөл ихтэй улс орнуудаас өндөр. Гэсэн ч сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь сүрьеэд зарцуулах санхүүжилт хангалтгүй, мөн хүн амын буруу амьдралын дадал зэрэгтэй хамаатай. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд өнөөдөр сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Монгол ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон улсын нэг болж дөрөвдүгээрт оржээ.Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд “Тийм ээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор өдөрлөг болж байна. Өдөрлөгөөр ХӨСҮТ-ийн СТСА-ны үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргал “КОВИД-19 оос хойш бид сүрьеэ өвчлөлтийг 30 орчим хувиар бууруулж чадсан. Гэхдээ эмнэлгийн талаас сүрьеэтэй тэмцсэн ч давхар нийгмийн туслалцаа шаардлагатай. Манай салбарын ажилчдын дийлэнхийг КОВИД-19 руу татан ажиллуулсан нь сүрьеэгийн өвчтөний тоо нэмэгдсэн шалтгааны нэг. Хэдий  сүрьеэ үхэлд хүргэдэг ч эмчийн зааврыг дагавал эдгэрдэг өвчин” гэв. Сүрьеэ өвчний шинж тэмдэг: - Турж эцэх - Хоолонд муудах - Унтахдаа хөлрөх - Ядрах - Халуурах - 3 долоо хоног, түүнээс удаан ханиах - Цустай цэр гарах

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05