АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөлөө


Өчигдөр АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж байгааг зарлалаа. Сүүлийн өдрүүдэд тус улсын банкны салбарт үүссэн хямрал эрх баригчдыг бодлогын хүүг ийм их хэмжээгээр өсгөхгүй байх гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. Гэвч банкны систем бүхэлдээ хямрах эрсдэл үүсээгүй тул инфляцыг бууруулах арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахаар шийдвэрлэснийг Холбооны Нөөцийн Банкны ерөнхийлөгч Жером Пауэл тайлбарлажээ. Гэхдээ тэр саяхан банкны салбарт гарсан хүндрэл ойрын саруудад АНУ-ын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байгааг давхар анхааруулсан байна. Энэ сард тус улсын Silicon Valley Bank, Signature Bank банкууд дампуурсан нь бодлогын хүүг өсгөснөөс үүдэлтэй байв. Холбооны Нөөцийн Банк 2022 оны гуравдугаар сараас хойш ес дэх удаагаа бодлогын хүүг өсгөж байна. Өнөөдөр бодлогын хүү 4.75-5 хувьтай байгаа нь 2007 оноос хойших хамгийн өндөр хэмжээ юм. Өндөр бодлогын хүү нь орон байр худалдаж авах, зээл авах зэрэг үйл ажиллагааг зориуд хязгаарлах замаар инфляцыг бууруулах зорилготой байдаг. Энэ зорилго биелж байгаа нь зарим тоо баримтаас харагдаж байгаа. Тухайлбал АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын борлуулалт сүүлийн нэг жилийн хугацаанд огцом буурч, дундаж үнэ ханш нь жилийн өмнөхтэй харьцуулахад бас буураад байна. АНУ-ын инфляцын хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд 6 хувиар өссөн юм. Жером Пауэл энэ хэмжээг 2 хувьд хүргэх зорилготой байгаагаа өчигдөр мэдэгджээ. Дэлхийн бусад улс орнууд ч инфляцтай хийх тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Европын Төв Банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөсөн. Английн Төв Банк өнөөдөр шийдвэрээ зарлах гэж байна. Тус улсын инфляцын хэмжээ хоёрдугаар сард 10.4 хувийн өсөлттэй гарсан юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05