С.МӨНГӨНЧИМЭГ:Орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэд өнөөдрөөс эхлэн хүсэлтээ өгөх боломжтой
Улаанбаатараас орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан.
Тэгвэл энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэд өнөөдрөөс эхлэн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж хүсэлтээ өгөх боломжтой" хэмээн цахим хуудаснаа онцолжээ.
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөлд зааснаар орон нутагт ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх бөгөөд эхний гурван жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлэх юм байна.