ОУВС-аас Украинд 15.6 тэрбум ам.долларын зээл олгоно гэв
Олон Улсын Валютын Сангаас (ОУВС - IMF) Украинд 15.6 тэрбум ам.долларын зээл олгохоор зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдлээ.
Дайны үеэр Украинд оруулж буй ОУВС-ийн анхны зээл ирэх долоо хоногт батлагдах төлөвтэй байна. Хэрэв батлагдвал дайн эхэлснээс хойш Украины авч буй хамгийн том санхүүжилтийн багц байх юм.
ОУВС-аас саяхан "Тодорхойгүй, онцгой нөхцөл байдал"-тай улс орнуудад зээл олгохоор дүрмээ өөрчилсөн юм. ОУВС-ийн төлөөлөгч Гавин Грей Оросын довтолгоо нь эдийн засагт томоохон хохирол учруулж байгааг дурджээ.
Санхүүжилтийн төслийг шинэ дүрмийн дагуу баталсан бөгөөд Их 7-ын орнууд болон Европын хүчирхэг орнуудаас хөрөнгө оруулалт хүлээж байгаа аж.