Ж.Сүхбаатар: Нийслэлийн төсвийн 420 тэрбумаас 100 орчим тэрбум нь газар чөлөөлөлтөд зарцуулагдсан


Засгийн газрын өнөөдрийн /2023.03.22/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж дууслаа. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй  төслүүдийн талаар Ж.Сүхбаатар сайд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.  Энэ хүрээнд буюу  түгжрэлийг бууруулах хүрээнд 2023, 2024 онд авч хэрэгжүүлэх ажлаар Ж.Сүхбаатар “Бидний хувьд түгжрэлийг бууруулах асуудлыг хоёр талт байдлаар авч үзэж байгаа. Нэг нь, төвлөрлийг сааруулах бодлогын ажлууд, нөгөөх нь түгжрэл буурах тодорхой  зорилтод чиглэсэн төсөл арга хэмжээнүүд байгаа. Ерөнхий сайд болон салбар яамдын удирдлагууд сүүлийн үед “Сэлбэ сэргэлт”-ийн  төслийн асуудлыг нэлээн чухалчилж байгаа. Энэ бол Улаанбаатар хотын аятай тухтай орчин, хот тохижилт, хүмүүсийн түгжрэлд саатаж байгаа энэ олон гацааг арилгах боломжит төсөл гэж үзэж байгаа. Өнөөдөр бас Сэлбэ сэргэлтийн төслийг ажлыг хэлэлцэж, дэмжлээ. Тиймээс энийг төр, хувийн хэвшлийн  түншлэлээр явуулах боломжийг судлахыг холбогдох албаныханд даалгасан. Ажлыг хэсэг байгуулахаар шийдвэрлэгдсэн. Зураг төслийн ажлын асуудлыг Хотын удирдлага, БХБЯ хамтарч хийнэ. Өнгөрсөн жил нийслэлийн төсвөөр 420 тэрбумын олон ажлууд эхэлсэн. 100 тэрбум орчмоор нь газар чөлөөлөлт, боловсролын асуудал гэхчлэн зарцуулагдсан. Үлдсэн багагүй мөнгөөр бид явган хүний зам, унадаг дугуйн зам гэхчлэн замын ажлуудыг эхлүүлчихсэн байсан. Энэ ажлууд маань харамсалтай нь 2023 оны төсөвт тусгагдаагүй учраас зогссон. Тиймээс энэ ажилд 342,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олох эх үүсвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгасан байгаа. Ингэснээр өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлынхаа үр дүнг үзэх боломжтой болно. Түгжрэлийг 2024 онд 50 хүртэлх хувиар буурлна гэдэг зорилтыг тавиад явж байна. Түүнчлэн Хөшигийн хөндийн ажил түгжрэлийг бууруулах гол ажил байгаа” хэмээв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05