Х.Нямбаатар: АТГ-Т шалгагдаж байгаад оргон зайлсан 18 хүн байна


Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.Х.Нямбаатар сайд:Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаас хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг  хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хүмүүсийн тоо 18 болсон. Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдаж байгаа хүмүүс нийлээд 100 гаруй байна. Эдгээр хүмүүсийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн гадаадад ашиглагдаж байгаа, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон. Мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч хийхээр төлөвлөсөн" гэлээ. "Хоёрдугаарт, бидний хамгийн том асуудал бол хувийн хэвшлийг дэмжих, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах юм. Тиймээс хувийн хэвшлийн чөлөөтэй хөгжих боломжийг хангах үүднээс төрийн албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглосон заалт оруулсан байдаг ч илүү тодорхой болгох үүрэг өгсөн. Дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногтоо багтааж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсийг өргөн барихаар төлөвлөж байна" гэв. Түүнчлэн "Таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авахгүй байх, эрүүгийн шүүлтийн эсрэг арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар бэлдэж байна" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 4 цагийн өмнө
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05