Гурван настай хүүг гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэжээ
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтэл авсан гурван настай хүү гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдсэн ирсэн. Хүүг Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн шаардлагатай эмчилгээг хийж байгаа бөгөөд хүү амьсгалын аппаратнаас гарсан ч бүрэн ухаан ороогүй байгаа юм.
Гурван настай хүүгийн аав М.Цогтбаатар, ах М.Бямбацогтын хамт хүүгийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
ГССҮТ-д эмчлүүлж буй 3 настай хүүгийн аав мэдээлэл хийв. Хүүг гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж эмнэлгээс хэлжээ. Эмчилгээний зардлыг бүрдүүлэхэд ар гэрийнхнийх нь боломж хүрэлцэхгүй байгаа учир олон түмнээс хандив тусламж хүслээ.Ах М.Бямбацогт, "Миний ач дүүг зодож яргалснаас хойш хоёр өдөр гэртээ байлгасан. Хэргээ нуун дарагдуулж, гэртээ аргалах гэж үзсэн. Тэгээд бөө хүнд авч очиход нь “Юу яриад байна аа. Наад хүүхэд чинь ухаангүй байна. Эмнэлэгт хүргэ” гэж хэлсэн байгаа юм. Би эхэд нь маш их харамсаж байна. Бид нар одоо хүүхдээ л эмчлүүлмээр байна.
Миний дүү хөдөө ажилладаг. Хэдэн сар хөдөө явахад эхнэр нь хуурч, багын найзтай нь холбоо тогтоосон. Түүнээс нь болж эхнэрээ нэг удаа алгадсан юм билээ. Тэгэхэд хадам эх нь Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан.
Манай дүүг явснаас хойш долоо найман сарын дараа л ийм боллоо" гэв.