Ши, Путин нар хоёр улсын худалдааны хэмжээг 2030 он хүртэл эрс өсгөхөөр тохиролцов


БНХАУ-ын даргын Москвад хийсэн төрийн айлчлалын хоёр дахь өдрийн дараа Владимир Путин, Ши Жиньпин нар хэвлэлийн бага хурал хийжээ. Тэд Украины дайныг зогсоох талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй эсвэл Путин, Ши нар уг тохиролцооныхоо талаар олон нийтэд ярихгүй байхаар шийдсэн бололтой гэж ВВС мэдээлэв. Ши Жиньпиний хувьд энэ нь БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоноос хойших анхны албан ёсны гадаад айлчлал юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш гадаадын удирдагчтай хийсэн анхны уулзалт болж байна. Айлчлалын үеэр Хятадын удирдагч Владимир Путиныг энэ жил өөрт тохиромжтой цагтаа Хятадад айлчлахыг урьжээ. “Вашингтон Пост” сонин энэ урилгыг БНХАУ Оросыг дэмжиж буйн илрэл гэж нэрлэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын талаар тайлбар хийхдээ, Путиныг гэмт хэрэг үйлдэхэд нь "дипломат хамгаалалт" болж байна гэж Хятадын удирдагчийг буруутгажээ. Хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлаар Путин Хятадын Украин дахь энх тайвны төлөвлөгөөг дурдаж, "Баруун болон Киев үүнд бэлэн байгаа цагт" үүнийг зохицуулах үндэс суурь болгон авч болно гэв. Ши Жиньпин "Бээжин НҮБ-ын дүрмийг баримталж, энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ" гэж  удаа даараа хэлж байгаа юм. Кремльд гурван цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр улсын удирдагч "Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн харилцааг гүнзгийрүүлэх тухай", "2030 он хүртэлх Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" зэрэг 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. Орос улс Хятадад байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Владимир Путин мэдэгджээ. Түүний хэлснээр талууд мөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар ярилцсан байна. Үүнээс гадна Путин ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх мах, үр тарианы экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж байгаа талаар мэдэгджээ. "Файнэншл таймс" сонин Кремлийн ойрын эх сурвалжаас эш татан Орос Хятадаас хараат болж байгааг онцолжээ. Эх сурвалж ОХУ Хятадын түүхий эдийн  нөөц болж хувирч байна гэж ярьсан байна. "Логикоор харахад бид Хятадын нөөцийн колони болж байгааг харуулж байна. Бид Huawei-ээс серверүүд авч, Хятадад бүх юмаа нийлүүлэхээр болж байна. Тэд "Сибирийн хүч" хоолойгоор байгалийн хий авах болно" гэж тухайн эх сурвалж хэлжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05