Дэлхийн аз жаргалын тайланд Монгол Улс 109 орноос 61 дүгээрт бичигдэв


Финланд улс 6 дахь жилдээ “Хамгийн аз жаргалтай улс”-аар шалгарлаа. Финланд улс Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор зургаа дахь жилдээ дараалан шалгарсан нь урьд өмнө байгаагүй амжилтад тооцогдож байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс эрхлэн гаргадаг Дэлхийн аз жаргалын 2023 оны тайланд  Финланд, Дани, Исланд улс жагсаалтыг тэргүүлжээ. Финланд улсын хувьд жагсаалтад багтсан бусад улсаас оноогоороо мэдэгдэхүйц зөрүүтэй байгааг тайланд онцолж байна. Харин Монгол Улс нийт 109 улсаас Тайландын дараа, Киргизийн өмнө 61 дүгээрт бичигдсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улс авлигын түвшнээр тааруу үзүүлэлтээ хадгалж, “Авлигын төсөөллийн индекс”-д зургаан байр ухран 180 улсаас 116 дугаарт бичигдэж байсны сацуу "IQAir"-аас гаргасан дэлхийн хотуудын агаарын чанарын үнэлгээнд Улаанбаатар хот бохирдлоороо дэлхийн 7323 хотоос 464 дүгээрт эрэмбэлэгдсэн юм. Энэ мэтээр хүн амын аз жаргалын түвшнийг илтгэх гол үзүүлэлтүүдэд Монгол Улс төдийлөн том ахиц дэвшил гаргаж чадаагүй хэвээр байна. Дэлхийн аз жаргалын тайланд аз жаргалын түвшнийг тодорхойлохдоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, авлигын түвшин, ажлын байрны баталгаа, олон нийтийн санал асуулгын дүн зэрэг үзүүлэлтийг харгалздаг. Энэ оны тайлангаас харвал Литва улс хамгийн олон байр урагшилсан байна. Тус улс 2017 оноос хойш 30 байраар урагшилж, одоо 20 дүгээрт бичигдэж байгаа юм. Мөн Израил улс өнгөрсөн оноос таван байраар урагшилж, дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 18 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05