Онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд хорихгүй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихгүй байхаар ярилцаж эхэлсэн байна.Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэжээ.