МАН-ын бүлгээс ногдол ашиг олгох, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох зэрэг асуудлаар Засгийн газарт чиглэл өгчээ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.  УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо. Мөн УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүллээ.
Иргэдээс гаргасан саналуудыг багцалж, 10 саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал Хоёрдугаарт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал Гуравдугаарт, бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх Дөрөвдүгээрт, Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх Тавдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох Зургаадугаарт, Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох” Долоодугаарт, Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах Наймдугаарт, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх Есдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал Аравдугаарт, Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг дээрх 10 саналыг Засгийн газрын хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргах чиглэлийг өгөв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 16 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05