Хөгжлийн Банкны хянан шалгах Түр хорооны тайлан, дүгнэлтэд иргэдийн саналыг авч байна


УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу, гурван сарын хугацаанд зохион байгуулагдсан гурван шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг улс орон даяар сонсож, нотлох баримтад тулгуурлан шинжилсэн. Эхний шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.3 их наяд төгрөгийн 77 зээлийн зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтад тулгуурлан, шинжлэн судалжээ. Хоёр дахь шатны сонсгол хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, 2.9 их наяд төгрөгийн 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалтыг нотлох баримтад тулгуурлан шинжлэн судалсан юм. Түүнчлэн гурав дахь шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд үргэлжилж, 2,542 төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ сүүлийн 10 жилийн хугацаанд Хөгжлийн банкны мөнгөн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн, олон нийтэд нээлттэй, ил тод дамжуулсан юм. Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатны сонсголд  67, гурав дахь шатны сонсголд 123 гэрч, нийтдээ 356 гэрч оролцсон байна. Хяналт, шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын тайланг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тэгвэл уг тайлан, дүгнэлтэд иргэд, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авч эхэллээ. Тодруулбал, иргэн та 2023 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрийг дуустал D-Parliament вэб хуудас болон аппликэйшнээр нэвтрэн, Санал асуулга цэсийг сонгож, санал өгөх товчийг дарснаар, өөрийн саналаа Хянан шалгах түр хороонд илгээх боломжтой. Ингэснээр таны саналыг түр хорооны тайлан, дүгнэлтэд нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 16 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05