ЦЕГ: 50 настай эрэгтэйг хөнөөж, машиныг хулгайлсан хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн нас барсан байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгалт явуулахад гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө 50 настай эрэгтэй Э-г биедээ 25 удаа зүсэгдсэн шархтай амиа алдсан хэргийн 32 настай эрэгтэй О, 31 настай эрэгтэй Э нар хамтран үйлдсэнийг тогтоожээ.
Гэмт хэрэгтнүүд хохирогчийн Ланд круизер маркийн машиныг хулгайлсан болохыг илрүүлэн баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.