Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй 16 настай охиныг хайж байна
Баянхонгор аймаг, Жаргалант сумын 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т иргэн Б гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-гийн гэрээс явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхний хамт иргэн Б/16 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г энэ сарын 16-ны 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.