Оюутан залуусыг дэмжих чиглэлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулав


Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд дарга З.Төмөртөмөөгийн санаачилгаар НЗДТГ болон харьяа байгууллагуудын удирдлагууд их, дээд сургуулиудын оюутнуудтай цуврал уулзалт хийж буй. Энэ хүрээнд Соёл, урлагийн их сургууль /СУИС/-ийн оюутнууд, эрдэмтэн багш нартай уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн. Уг уулзалтын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр НЗДТГ, СУИС хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон хоёр байгууллагын төлөөлөл оролцсон юм.Улаанбаатар хотын соёлын салбарын бодлого, үйл ажиллагаанд СУИС-ийн багш, оюутнуудыг оролцуулах, тэдний хөгжих, бүтээн туурвих боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талаар уг Санамж бичигт тусгав.  Тухайлбал, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулах соёл, урлагийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд СУИС-ийн оюутнуудыг “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд ажиллуулах боломж бүрдэх юм. Мөн оюутнууд дүүргүүдийн соёлын ордон, Хүүхдийн ордон, Урлан бүтээх төв, Улаанбаатар театр, СТӨ, Улаанбаатар хотын музей, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн заал, танхимыг зориулалтаар нь ашиглан өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн дадлага хийх нөхцөлийг бий болгоно.  Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн чиглэлийн сургуулиудын оюутнуудын спортын тэмцээн, оюутнуудыг дэмжих олон төрөлт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, контент бүтээхэд хамтран ажиллахаар тохирлоо.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05