Ш.Батхүүд 9 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, талийгаач Г.Алтанг цагаатгажээ
Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх "Жаст Групп"-ийн захирал Ш.Батхүү болон Э.Сүрэн, талийгаач Г.Алтан нарт холбогдох хэргийг 2023 оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ. Улмаар Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Мөн шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоосон байна.
Харин Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.