Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болохоор товлогджээ.
Барилдаанд улсын цолтой 36, аймаг болон цэргийн цолтой 172, сумын цолтой 72 бөх барилдахаар бүртгүүлсэн байна.