Э.Батшугар: Капитал банк манай эдийн засагт маш их хор хохирол учруулсан


Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон, зээлийн сонсгол үргэлжилж байна. ХХБ, Голомт, Капитал гэх мэт банкуудаар дамжуулан компаниуд 2014 онд зээл авсан юм.УИХ-ын гишүүн Э.Батшугар “Капитал банк манай эдийн засагт маш их хор хохирол учруулсан. Зарим бичиг баримтыг санаатайгаар устгасан нь ил боллоо. Хууль хяналтын байгууллагууд үүнд анхаараасай. Нийгмийн даатгалын сангийн 300 орчим тэрбум төгрөгөө Капитал банканд алдсан. Мөн тус банкны хамаарал бүхий компаниудын Хөгжлийн банкнаас зээлийг нийлүүлбэл нийт 400 орчим тэрбум төгрөг болно” гэв. Капитал банкны хамаарал бүхий “Монгол мах экспо” компани Хөгжлийн банкнаас 31.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг төлөөгүй тул Хан-УУл дүүрэг дэх “Гантиг вилла”-гийн есөн байшингаар өр барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байна. Мөн “Монгол эм импекс” компани 7.2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Ил компани Капитал банктай гэрээ байгуулаагүй ч компанийн зээлийг өмнөөс нь төлдөг.“Юнико” 7 тэрбум, “Нью дайнисти рөүд” ХХК гэх мэтээр Капитал банкны хамаарал бүхий компаниуд нийт 59 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас шууд зээлээр авчээ. Капитал банканд эрх хүлээн авагчаар ажиллаж буй Дэлгэрхүү “Энэ комдниуд ажил хийлгэдэггүй,  хов жив тараадаг, шүүх хурлын өмнө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл тараалгадаг. Өнөөдрийн сонсголд энэ компанийн хамаарал бүхий этгээдүүд ирээгүй байна” гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 15 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05