Хойд Солонгос пуужин хөөргөсөнд Япон улс эсэргүүцэл илэрхийлэв
БНАСАУ тив хоорондын .
Японы Батлан хамгаалах яамнаас “Хойд Солонгос пуужин хөөргөсөн нь НҮБ-ын тогтоолыг зөрчиж байна. Манай улс БНАСАУ-д шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж, эрс шүүмжилсэн” гэж мэдэгджээ.
Хойд Солонгос Японы тэнгисийн зүг тив хоорондын баллистик пуужин харвасан талаар өнөө өглөө /2023.03.16/ Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлсэн билээ. Японы Батлан хамгаалахын сайд Яшүказү Хамадагийн мэдэгдсэнээр БНАСАУ-ын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.