Баян-Өлгий аймгийн Өлгий сумын "Ах хуст тау" багийн хоёрдугаар гудамжинд иргэн Д.Мөнгөнтуяа нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байдаг.
Тухайн өдөр гэрээсээ гарахдаа "Цэвэр рашаан авна" гээд ээж, ах хоёрынхоо зөвшөөрлөөр гарчээ.
Улмаар ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай охин гэрээсээ гараад "Хоёр найзтайгаа уулзаж байна, жаахан байж байгаад орно" гэж ярьсан. Гэвч тухайн өдөр ирээгүй. Харин маргааш өглөө нь үүрээр уулзсан гэх хоёр найз нь гэрт орж ирээд "Мөнгөнтуяаг Одмаа гээд эгч нь аваад явсан" гэж хэлсэн. Гэвч ах нь хоёр найзтай нь цуг Одмаа гэх эмэгтэйн гэрт очсон ч байгаагүй. Тухайн эмэгтэй Мөнгөнтуяатай уулзаагүй гэжээ. Гэвч дараа нь чат нь олдож н.Одмаа гэх эмэгтэй "Энд сууж байна хүрээд ир" гэж зураг явуулаад дуудсан байсан. Дараа нь Одмаа хэлэхдээ "Би Мөнгөнтуяатай уулзсан. Уулзаад Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга найзаараа хүргүүлсэн гэсэн" хэмээн ярьсан байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоо ч эмэгтэйг олоогүй бөгөөд эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа аж.