Н.Учрал: Зөвшөөрлийг хүнээс хамааралгүй, цахимаар авдаг болно


ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагаагаар хэрэгжүүлэх ажлын талаар дараах мэдээллийг өглөө.Тэрээр "5Ш ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг хариуцаж, тодорхой төлөвлөгөөг боловсруулж ажиллах үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авлаа. ЦХХХЯ-ны хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхэлдээ “Шилэн”, ил тод нээлттэй төрийг бий болгоход оршиж байгаа. Хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдлүүдийг бүх түвшинд гаргах шаардлага үүсэж байгаа. Хулгай хийх боломжийг уг үндсээр нь тастах нь өөрөө технологийн шийдэл юм. Энэ утгаараа нүүрсийг цахимаар арилжаалж эхэлснээр тодорхой дэвшлүүд гарч байна. Боомтуудын үйл ажиллагааг автоматжуулалтад шилжүүлж, гаалийн бүрдүүлэлт, татварын бүрдүүлэлтүүдийг технологи суурьтайгаар, хүнээр хамааралгүй болгосноор илүү нээлттэй болж байгаа. Энэ утгаараа “Шилэн” ажиллагааны хүрээнд бид дүрэм журмын түгжээнээс гарах зайлшгүй шаардлага үүсэж байна.
Жишээ нь Монгол Улсад Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 байсан зөвшөөрлийг багасгаж, 360 хүргэсэн. Одоо энэ 360 зөвшөөрлийг 230 буюу эхний байдлаар e-business гэж зөвшөөрлийг цахимжуулах ажлыг гуравдугаар сарын 27-нд албан ёсоор олон нийтэд танилцуулна. Үүний хүрээнд зөвшөөрөл авахад заавал танил талаа ашигладаг байдал үгүй болно. Зөвшөөрөл хүсэж байгаа иргэн шууд e-business-ээр хандаад зөвшөөрлөө цаг хугацаанд нь авдаг нөхцөлийг бүрдүүлнэ.
Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг харахад зөвшөөрлийг тоон гарын үсгээр аваад QR уншуулаад онлайн хэлбэрээр иргэндээ ирдэг зөвшөөрөл бол органик хуулиудаа өөрчлөхгүй бол эрх зүйн хүчин төгөлдөр акт биш юм гэж үзэж байгаа учраас бид хууль эрх зүйн түгжээнээс гарах шаардлага байгаа. Тийм учраас өнгөрсөн 4 сарын хугацаанд Засгийн газар, Цахим хөгжлийн яам 139 хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулахаар ажилласан. Жишээ нь шүүх хуралдааны товыг хойшлуулахад заавал бичгээр очиж хойшлуулдаг. Гэтэл цахимаар хойшлуулах бололцоо байгаа ч заавал бичгээр гээд хуульд байдаг. Тэгэхээр эдгээрийг бүхэлд нь хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байж, цахим болон цаасан баримт бичиг нь адилхан эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг агуулгыг тусгахын тулд буюу хүнээс хамааралтай биш технологи суурьтай шийдвэрийг гаргахын тулд 139 хуулийн дүрэм журмын түгжээнээс гарах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах хуулийн өөрчлөлтийг боловсруулж, энэ хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Үүний үр дүнд зөвшөөрлийг бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй болгоно" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 12 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05