Г.Амарбаясгалан: 2022 онд 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн


Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Г.Амарбаясгалан сайд танилцуулж байна. Тэрээр: "Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зориулалттай байсан талбайд барилга байшин барих зөвшөөрлийг өгсөн эрх мэдэлтний нэрсийн жагсаалтыг гаргаж, ЗГ-т танилцуулах, олон нийтэд мэдээлэх, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашдаа давтагдахгүй байх үүрэг чиглэлийг өглөө. УБ-ын хэт төвлөрөл, дэд бүтцийн хүрэлцээ муутайгаас болоод төвлөрлийг бий болгох нөхцөл бий болсон. Сургууль эмнэлэг, цэцэрлэгийн гадна талбай буюу ногоон байгууламж, хүүхдийн спортын талбайнуудыг их хэмжээгээр барилгажуулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдээд ирсэн. Эдгээр асуудлыг эмхэлж цэгцлэх, гаргасан алдаа дутагдлыг арилгах зорилгоор ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар бий. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх явдал хэт давамгайлжээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улс эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэдэг байдал чадамжтай эсэх, хариуцлага хүлээлгэж байгаа ялын хэмжээ зохимжтой эсэх зэрэг олон талаас ярилцаж байна. УИХ-ын түвшинд, иргэдийн зүгээс ч анхаарлаа хандуулж байна. Жилдээ гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо даруй 100 хүрэх хэмжээний статистик мэдээлэл харагдаж байгаа нь ЗГ-ын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. 2022 оны статистикаар 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл авлаа. ЕС-ын ЗГХЭГ-ын даргад үүрэг болгосноор ГБХЗХГ гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодитой ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийх, цаашдаа бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангуулах чиглэлийг үүрэг болголоо. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрэн төгөлдөр ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах замаар УИХ-д хуулийн өөрчлөлт хийхийг санаачлан өргөн барих үүргийг өглөө" гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 9 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05