Л.Халтар: Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй
АТГ-аас Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн.
Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар "Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Өнөөдрийн байдлаар намайг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, байцаасан зүйл алга. Мөн С.Батдөлтэй манай гэр бүлийн хүн ямар ч холбоогүй, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Энэ бол улс төрийн зүйлүүд үнэртэж байна гэж ойлгож байгаа. Магадгүй сонгууль ойртож байна, намайг харлуулах үйл ажиллагаа явж байна гэж хардаж байна" гэх тайлбарыг өглөө.