ОНЦЛОХ ЭШЛЭЛ: Хямралыг боломж болгож үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна


УИХ-ын Хаврын чуулганы нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон юм.  УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж үг хэлэв. Ингээд Чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.Түүний хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
  1. Энэ хаврын чуулган авлигын эсрэг эрхзүйн шинэчлэл хийсэн чуулган байх ёстой. Энэ чуулганаар авлигатай тэмцэх багц хуулиудыг хэлэлцэнэ.
  2. Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оноос 10 дахин өссөн байна. Ёсзүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм аа.
  3. Ийм үзэл баримтлал, хүсэл тэмүүллээр Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
  4. Аж үйлдвэр хөгжөөгүй халамжинд суурилсан байдал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс эдийн засгаа сэргээх үйлдвэрлэлийг дэмжих нэн шаардлагатай байна.
  5. Төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, зохицуулдаг байх ёстой.
  6. Парламентийн бүрэн эрх дуусахад жил гаруйн хугацаа дуусч байна. Аливаа шийдвэрийг Монгол төр, олон нийтийн эрх ашгийг бодолцож олон талаас нь тунгаан бодох хэрэгтэй.
  7. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна.
  8. Илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна
  9. Олон хууль батлаад л байдаг, харин хуулийг хэрэгжүүлэх хяналт шалгалтын механизмийг бий болгох шаардлагатай гэж олон нийт үзэж байгаа.
  10. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах Монгол Улсын Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг энэ хууль хэрэгжиж эхэлснээр шүгэл үлээгдсэн. Хөгжлийн банкны хяналт шалгалтаар ажлын хэсэг байгуулагдсан.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05