УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Төрийн өндөрлөгүүд оролцож байна
УИХ-ын Хаврын чуулганы нээлт эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж “УИХ цар тахал намжиж, урин дулаанаар эхэлж байна. Арван багц хуулийн асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэж байна. Хаврын чуулган авлигын эсрэг эрхзүйн шинэчлэлт хийсэн чуулган байх ёстой. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн батална. Авлига Монголын нийгэмд хавгайрсныг иргэд ярьж байна. Улстөрийн намын тухай хууль, УИХ -ийн сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд хүртэл авлигыг үл тэвчих асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй гэж үзэж байна” гэв.