СОНСГОЛ: “Говь” ХК-ийн удирдлагууд 8 тэрбумын зээл авчихаад хадгаламжиндаа байршуулсан асуудлыг хөндлөө


Хөгжлийн банкны өнөөдрийн сонсгол үргэлжилж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгосон асуудлыг хэлэлцэж байна. “Говь” ХК, охин компани болох “Дулаан гэр” ХК-ийн нэр дээр 2018-2020 онд 160 тэрбумын зээлийг авчээ. Мөн 2014 онд 8 тэрбум төгрөгийн зээл аваад хадгаламжиндаа хийсэн байсан дээр хурлын даргалагч Б.Энхбаяр тайлбар хүсэв. “Говь” ХК Санхүү хариуцсан дэд захирал Б.Энхмандах “Энэ маань эргэлтийн хөрөнгийн зээл байсан. Ноолуурын бизнес онцлогтой. Энэхүү санхүүжилтийн арванхоёрдугаар сард ирсэн. Улмаар хадгалж байгаад 3-5 сард ноолуур авах үедээ зориулалтын дагуу зарцуулсан” хэмээв. Үргэлжлүүлэн Б.Энхбаяр  ““Говь” ХК зээлээ дуусаад эхлэхээр үргэлжлүүлж таван жилээр зээлээ аваад өмнөх зээлээ хаасан нөхцөл байдал тогтоогдож байна” гэдэг зүйлийг хэлэв. Үүнд шинжээч “Болж өгвөл бага хүүтэй зээлийг дамжуулан зээлдсэн харагдаж байна. Дээр хэлсэн 8 тэрбум төгрөгийн зээл эргэлтийн хөрөнгийн зээл биш. Тоног төхөөрөмж авах зориулалттай зээлээ хадгаламжиндаа хийсэн байна” гэж хариулав. ТАШРАМД, “Говь” ХК-ийн 100 хувийн мэдэлд байдаг “Гоёо” компанийн тухайд Хөгжлийн банкны эх үүсвэртэй 30 тэрбум төгрөгийн зээлийг авч байжээ.  “Таванбогд” группийн эдгээр охин компаниуд нийтдээ 226 тэрбум 692 сая төгрөг буюу Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан байдаг.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05