С.Чинзориг электрон тамхийг татвартай болгохоор ШИЙДЖЭЭ
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Тэгвэл энэ хаврын чуулганаар авлигатай тэмцэх ажлаа үргэлжлүүлнэ гэж УИХ-ийн дарга Г.Занданшатар мэдэгдээд байна.
Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг “Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай, Эмийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг яаралтай оруулна” хэмээв. Тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи гэж ямар ч зохицуулалтгүй, хяналтгүйгээр ялангуяа өсвөр насныхны хэрэглээ болоход ойрхон байгаа бүтээгдэхүүнийг утаат тамхитай адилхан худалдан борлуулах зохицуулалттай, татвартай болгохоос өөр аргагүй гэж үзжээ.