Хөгжлийн банкны сонсгол: "Ноолуур" хөтөлбөрийг хэлэлцэж байна
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол эхэллээ.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ. Энэ хөтөлбөрийг гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр хэрэгжүүлжээ. Шалгалтын явцад зээл олголтыг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй асуудал тогтоогдоод байна.