Түргэний ам, Айцын даваа орчмын бие засах газруудыг буулгалаа
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын албан даалгаврын хүрээнд зам дагуух нийтийн бие засах газруудыг буулгалаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний ам уулзвараас Айцын даваа хүртэлх, 21-р хороо Айцын даваанаас хурдны замын эхлэл хүртэл нийт есөн ил задгай стандартын бус нийтийн бие засах газруудыг буулгаж тэгшлэх ажил хийжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас задгай стандартын бие засах газруудыг "журамлах" ажлыг эхлүүлж, эрчимтэй өрнөж байна.