Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь илэрсэн Японы халуун усны газрын захирал амиа хорложээ


Японы өмнөд Фүкүока мужийн Чикүшино дахь Даймару Бэссо уламжлалт халуун усны газарт өнгөрсөн оны наймдугаар сард явуулсан шалгалтаар орон нутгийн эрх баригчид усан дахь легионелла бактерийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин өндөр байгааг тогтоож байжээ. Халуун усны газрын удирдлага энэ шалгалтын дараа усаа тогтмол сольж, ариутгаж байх даалгавар авсан байна. Арваннэгдүгээр сард явуулсан дараагийн шалгалтаар бактерийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 3,700 дахин өссөн нь тогтоогджээ. Эхний шалгалтын дараа халуун усны газар ариутгалыг зохих журмын дагуу гүйцэтгэсэн тухай орон нутгийн хяналтын байгууллагад худал тайлагнаж байсан нь цагдаагийн мөрдлөгөөр ил болсон байна. Өнгөрсөн сарын сүүлээр болсон хэвлэлийн хурлын үеэр халуун усны газрын захирал Макото Ямада “цөөн үйлчлүүлэгчтэй байгаа тохиолдолд усаа солих хэрэггүй” гэсэн зааврыг ажилчдадаа өгч, худал тайлан явуулж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Журмаар бол нийтийн усан сангийн усыг долоо хоногт ядаж нэг удаа сэлгэх ёстой байжээ. Гэтэл Ямада жилд хоёрхон удаа солиулж байсан нь илэрсэн юм. Гуравдугаар сарын 2-нд буруутайгаа хүлээн зөвшөөрсөн Ямада үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорч байв. Гэтэл өнгөрсөн Ням гарагийн өглөө цагдаа нар 70 настай тэрбээр ууланд амиа хорлосон байсныг олжээ. Түүний цогцсын дэргэдээс “Намайг уучлаарай. Болсон бүх зүйлд би ёс зүйн хариуцлага хүлээж байна” гэсэн бичигтэй зурвас олдсон байна. Даймару Бэссо нь 1865 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тус халуун усны газрын хүндтэй зочдын тоонд 1926-1989 онуудад Японы хаан ширээнд заларч байсан эзэн хаан Хирохито багтаж байжээ.   Эх сурвалж: Kyodo News 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05