Г.Занданшатар: Нүүрсний хулгайгаар Түр хорооны гишүүд алдаатай шүгэл үлээсэн удаатай


Маргаашнаас эхлэх хаврын чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын эсрэг чуулган байх болно гэж хэлэв. Мөн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хөгжлийн банкны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж эхэлсэн асуудлаар мэдээлэл өгчээ. Ингэхдээ “2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээр 2022 оноос УИХ-ын хяналт шалгалтын ажил шинэ шатанд гарсан. Хянан шалгах ажлын хэсгүүд, Түр хороод байгуулагдаж, УИХ-ын гишүүд маань ч тал талд шүгэл үлээж эхэлсэн. Олон жил далд бугшсан хэрнээ байнга яригддаг байсан асуудлууд ил болж, Байнгын хороод, чуулганы хуралдаануудаар шүгэл үлээгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал УИХ-аас 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороог байгуулсан. Шинжээч томилж, нотлох баримт цуглуулах, шинжлэх, гэрч дуудах гэх мэтээр ажилласаар, одоо нийтийн сонсгол нь болж байна” гэв. Мөн “Нүүрсний хулгай, гэрээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар хянан шалгах Түр хороог УИХ-аас 2022 оны 6-р сард байгуулсан. Түр хорооны зарим гишүүд 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гэж алдаатай шүгэл үлээсэн ч удаатай. Энэ Түр хороо удахгүй “нүүрсний” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байгаа” хэмээжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05