Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монгол Улсын иргэн, 54 настай Д.Гантөгс хоёрдугаар сарын 4-нд сураггүй алга болсон билээ.Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 4-ний 02.00 цагийн орчимд тус мужийн Полабина орчимд хүмүүс харсан хэмээн мэдээлсэн байдаг.
Тэгвэл түүнийг одоог хүртэл эрэн хайж байгаа юм. Манай улсын ГХЯ тус улсын ЭСЯ-аар дамжуулан уг хотын цагдаагийн газартай хамтран ажиллаж, тухайн иргэнийг эрэн хайж байгаа билээ.
Д.Гантөгс сураггүй алга болоод 38 хонож байна.