Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа: “Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн” гэв.
Харин эх сурвалжийн мэдээлснээр хүүг эмнэлэгт хүргэсэн гэх ээжийнх нь хамтран амьдрагч М.Э эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байгаа ажээ.Эргэн сануулахад М.Э-г шүүхээс орон байрны залилан хийсэн гэм буруутайд тооцож байв. Гэвч шүүхийн шатанд оргон зайлсны улмаас шүүхээс захирамж гарч тухайн этгээдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэрбээр нийт 130 гаруй иргэнээс нэг тэрбум гаруй төгрөгийн залилан хийсэн юм.