Техник, хяналтын үзлэгтээ оруулаагүй тээврийн хэрэгслүүдийг өнөөдрөөс тоолно


ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв, Замын хөгжлийн газраас авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, авто зам дагуух үйлчилгээний цогцолборын сонгон шалгаруулалт, тээврийн үнэ ханшийн талаар мэдээлэв.Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж “Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлсэн. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байлаа. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт оржээ. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тав буюу түүнээс жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчлэн бүртгэж байна. Жолооч нар  олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулахгүй. Шинэчилсэн тооллого өнөөдөр эхэлнэ. Хаяг байршил тодорхой тээврийн хэрэгслийг дахин тоолохгүй. Тухайн тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй шалтгааныг тодруулна. Живсэн, шатсан гэх мэт шалтгаанаар дахин ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийг хасуулж болно. Хялбаршуулсан журмаар, түргэн хугацаанд хасна" гэв. 153 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан тул 300 орчим мянган тээврийн хэрэгслийг тоолох юм байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 7 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05