Нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцөлсөн.
Эл нөөцийг энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхлэх бөгөөд хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ.
Харин үнийн тухайд,
- Үхрийн ястай мах 10700 төгрөг
- Хонины ястай мах 8600 төгрөг
- Ямааны ястай мах 6400 төгрөг
Нөөцийн махыг 457 цэгээр борлуулах юм байна.