Нийслэлийн зарим хөшөөнд цэнхэр чихэвч зүүжээ
Улаанбаатар хотод 170 гаруй хөшөө, дурсгал байдаг. Эдгээр хөшөөний заримд цэнхэр өнгийн чихэвч зүүжээ. Чихэвчийг ямар зорилго, учир шалтгаанаар хаанаас, хэн зүүсэн нь тодорхойгүй байна.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн зүүн урд талд, Сэнтрал Тауэрын өмнө байрлах Марко Пологийн хөшөө, Төв шуудангийн урд байрлах төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хөшөө, "Блю скай" барилгын хажууд байрлах "Ухамсар" хөшөө, нийслэлийн 23 сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах яруу найрагч Б.Явуухулангийн хөшөөнд чихэвч зүүжээ.