Тодруулбал, БНХАУ-ын 700 орчим компаниас Монголд зөвхөн хөрөнгө оруулах чиглэлээр ирэх, өр зээлний талаар шүүхийн маргаангүй байх, 1 сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийх зэрэг шалгуураар шалгаруулан хамгийн багадаа нийт 100 сая долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэхийг зорьж байгаа аж.
Хөрөнгө оруулах чиглэл нь: -Банк санхүү -Байгал орчин сэргээгдэх эрчим хүч -Уул уурхай -Барилга -Хөдөө аж ахуй зэрэг бөгөөд БНХАУ-ын талаас байгал орчин, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр түлхүү хөрөнгө оруулах сонирхолтой байгааг дурдлаа. Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр шаардлагын дагуу шалгарсан 200 компанийн мэдээлэл олон нийтэд цацагдах аж.