"2023 онд Хөгжлийн Банканд хоёр бондын эргэн төлөлт хүлээгдэж байна"


Хөгжлийн Банкны шүүх хурал болон бондын эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өглөө. Тэрбээр "Хөгжлийн Банкны шүүх хурал гэдгийг иргэд маань буруу ойлгож байгаа зүйл ажиглагдаж байна. Хөгжлийн Банк иргэний хэрэг дээр өр зээлийн асуудлаа төлүүлэхээр тухайн зээлдэгчийг шүүхэд өгдөг нэг тусдаа ажиллагаа бий. Нөгөө нь АТГ-аас шалгагдаад, прокурор дээр хянагдаад одоо шүүх хурал нь хүлээгдэж байгаа Эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа юм. Аль ч шүүх хурлын хэргүүдэд Хөгжлийн Банк хохирогчоор оролцож байгаа. Банкны хувьд иргэний хэргийн асуудлаар нотлох баримтаа гаргаад, шүүх хурлыг үр дүнтэй болгохоор ажиллана. Нөгөө талд эрүүгийн хэрэгт банкны зүгээс нотлох баримт, тайлбараа өгөөд шүүх хуралд оролцоод явааг хэлье. Түүнчлэн 2023 онд Хөгжлийн Банканд хоёр бондын эргэн төлөлт хүлээгдэж байна.
  1. 2013 онд Засгийн газрын баталгаатай гаргасан 30 тэрбум иений "Самурай" бонд бий. Энэхүү бондыг зээлийн эргэн төлөлтөөрөө өнгөрсөн жил эх үүсвэр бүрдүүлээд, Монголбанкны тусгай дансанд иенээр хадгалчихсан.
  2. Олон улсад 2018 онд гаргасан 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт хүлээгдэж байна. Хөгжлийн Банкнаас хэрхэн төлж барагдуулах, зохицуулах төлөвлөгөө гаргаад, Сангийн яаманд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна" гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05