Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор "Нэг хүний цогцос байна" гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тус дуудлагыг цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 6-ны өдрийн 16.27 цагт хүлээн авсан байна.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гурван метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй нэг хүний цогцос байсныг 15 минут ажиллаж гаргаж авчээ.
Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хэргийг хүлээлгэн өгсөн байна.