Гурван гал сөнөөгч дунд нэг амьсгалын баг ногдож байна


Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын “Good Neighbors International” олон улсын ТББ-аас Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин гардуулав. Мөн гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв. Автомашин болон тоног төхөөрөмжүүдийн өртөг 380 сая орчим төгрөг юм байна. Хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг Онцгой байдлын ерөнхий газарт, түргэн тусламжийн хоёр машиныг Баянхонгор болон  Дорноговь аймгийн онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Өндөр барилга байшинд гал түймрээс сэргийлэх аюулгүй ажиллагааны систем байх хэрэгтэй. Онцгой байдлын ерөнхий газрын ашиглаж буй хамгийн өндөр сунадаг шат бол  Орхон аймагт байрладаг  50 метр урттай шат. Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх хэсэгт одоогоор тоног төхөөрөмжийн хангамж 60 хувьтай байна. Бидэнд хүн нэг бүр хэрэглэдэг төхөөрөмж илүү шаардлагатай. Өнөөдрийн байдлаар амьсгалын төхөөрөмж буюу гал сөнөөгчийн баг 30 орчим хувьд л хангалттай байна гэв.
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Бид цаашид Франц, Австрали, Польшийн засгийн газартай хэлэлцээ хийж, онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмжийн туслалцаа авахаар болсон” гэсэн юм. Францын засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр гал унтраах тусламжийн 42 ширхэг автомашиныг 2021 онд нийлүүлсэн юм. Урин дулаан цаг ирж, гал түймрийн тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт зургаан удаа ой түймэр гарчээ. Иймд иргэд та бүхнийг ой хээрийн бүст тамхины иш, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ Өчигдөр
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05