Канад улс өнгөрсөн сонгуульд БНХАУ нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгаж эхэллээ
Канадын улс 2019, 2021 онд болсон холбооны сонгуульд БНХАУ-ын оролцоо байсан эсэхийг мардан шалгаж эхэлжээ. Ерөнхий сайд Жастин Трюдо нь өчигдөр энэ талаар мэдэгдлээ. Улс төрийн нам эвслүүд ч энэ хэргийг яаралтай шалгахыг шаардаж байсан тул хараат бус шинжээч томилжээ.
Томилогдсон шинжээч хэрэгт авагдсан нууц баримтуудыг шалгаад цаашдын сонгуулиудыг хэрхэн нөлөөлөлгүй явуулах талаар албан ёсны зөвлөмж гаргах гэнэ. Улс төрийн намууд нь хэргийг илүү өргөн хүрээнд нээлттэй ил тод шалгахыг уриалсан ч баримтуудыг одоохондоо нууцалж байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт олон нийтэд бол БНХАУ оролцсон нь тодорхой ч сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт танилцуулсан юм.
Харин БНХАУ Канадын энэ гэнэтийн санаачилгыг “Гүтгэлэг, ор үндэсгүй” хэмээн эрс үгүйсгэжээ.
Жастин Трюдо өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ БНХАУ-ын оролцоо нь үндэсний эрх ашигт ноцтойгоор нөлөөлөх талаар ярьсан нь иргэд олон нийтийг ч талцахад хүргээд байна.