С:Чинзориг: 17 хүртэлх насны бүх хүүхдийн шүдийг ломбодож, фтор түрхэнэ


Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ үеэр 17 хүртэлх насны хүүхдүүдийн шүдэнд фторт түрхлэг түрхэнэ гэдгийг мэдээлсэн юм.Тэрбээр "Эрт илрүүлэг, урьдчилсан үзлэг, шинжилгээнд нийт 860 мянган хүн хамрагдсан байна. Үүнээс 18-аас дээш насны иргэд 30 хувийг нь эзэлж байгаа юм. Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны, бодисын солилцооны өвчин зонхилж байна. Нийт иргэдийн дунд илэрсэн өвчин эмгэгийн 85.6 хувийг дээрх өвчлөлүүд эзэлж байна. 0-17 насны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд 86 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Үүний 83 хувь нь 6-17 насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөлтэй байгаа нь судалгаанаас тооцсон. 65-аас дээш насны иргэдийн дунд шүдний өвчлөл 90-өөс дээш хувийг нь эзэлж байгаа. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүдийн дунд ч уг өвчлөл өндөр байна" гэв. Тиймээс насанд хүрэгчдийн дунд тэргүүлж буй өвчлөлүүдийг бууруулахад энэ жил онцгой анхаарч ажиллах юм байна. Мөн улсын хэмжээнд 10 мянган хүнд ногдох шүдний эмчийн тоогоор манай улс дээгүүр жагсдагч орон нутгийг хүртээмжгүй байгааг дурдав.

Тодруулбал, шүдний 680 эмнэлэг, кабинет байгаагаас 127 нь төрийн өмчийнх, үлдсэн нь хувийн хэвшлийнх ажээ. Нийт хүн амын 50 хувь нь шүдний үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Учир нь 330 сумын 30 нь шүдний эмч хийгээд тоног төхөөрөмжтэй ажээ.

Хүүхдийн шүд цооролтын гол шалтгаан нь чихэрлэг бүтээгдэхүүн, ундаа голлох шалтгаан болж буйг ДЭМБ-аас мэдээлснийг дурдав. Улмаар Ерөнхий сайд салбарын сайдтай уулзаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогод өөрчлөлт оруулах чиглэл өгсөн байна.

Хүүхдийн шүдний цооролт өндөр байгаа тул сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлэг, техник, хүний нөөцөөр хангах ажлыг зохион байгуулах ажээ. Мөн хүүхэд бүрд фторт түрхлэг түрхэхийг энэ үеэр салбарын сайд онцлов. Үүнд шаардлагатай санхүүжилтийг эмнэлгийн даатгалын сангаас гаргах ажээ.

С.Чинзориг "Хүүхдүүдийн дунд шүд цооролт өндөр байгаа тул 2024 оноос эхэлж "Шүд" төсөл хэрэгжүүлж, иргэдийн амны хөндийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, ажиллахад чиглэнэ. Эмнэлгийн бодлого үйлчилгээг өөрчилнө. Үүний тулд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг анх удаа Засгийн газарт өргөн барихаар болсон. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх бодлого боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүн бүрд сурталчилна. Хоёрдугаарт, улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчний ор хүрэлцээгүй байгаа. Тиймээс бүх төрлийн томуугийн үед орны хүрэлцээ шаардлагыг нэмэх чиглэл авсан. Гуравдугаарт, хавдрын өвчлөл нэмэгдэж, нас барж буй иргэдийн тоо өсөж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 67 хүн байгаа ажээ. Амьд донор бэлэн бөгөөд дараагийн шинжилгээгээ хүлээж буй 30 гаруй хүн байгаа. Орны хүртээмж болон хагалгааны өрөөнөөс шалтгаалж багадаа хоёр жил хүлээх асуудал үүсэж байна. Шаардлагатай иргэдийн байр савны хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөрөөмжийг нэмэх шаардлагатай байгаа" гэлээ.

Тиймээс авлига албан тушаалын улмаас улсад хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулж, эрхтэн шилжүүлэх шаардлагатай, эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрмжийг худалдан авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг бэлдэхийг үүрэг болгосон байна.

Манай улсад эмчилж чадахгүй 26 төрлийн өвчин байгаа ажээ. Дотоодод эмчилж чадахгүй байгаа өвчний эмнэл зүйн асуудлыг шийдвэрлэх орчин үеийн технологийг Эрүүл мэндийг дэмжих сангаас бодлого боловсруулна гэдгээ ч энэ үеэр мэдээлсэн.

Мөн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо бүхнийг хамрахаас илүүтэй бүлэглэн зорилтот хүмүүст чиглүүлж, хүрч ажиллах ажээ. Үлдсэн иргэдийг 2023, 2024 онд хамруулж дуусгах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05