БНАСАУ зөөгч пуужингийн хөдөлгүүр бүтээжээ
БНХАУ-ын хиймэл дагуул тээвэрлэх чадалтай зөөгч пуужингийн хөдөлгүүр зохион бүтээжээ. “Зориулалт, овор хэмжээ ялгаатай хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд хүргэх чадалтай хүчирхэг хөдөлгүүр зохион бүтээх ажил бүрэн хэрэгжлээ” гэж тус улсын сансрыг эзэмших газрын орлогч дарга Пак Ген Су Мэдээллийн төв агентлагтаа энэ талаар мэдээлсэн байна.
Сансрыг эзэмших өрсөлдөөнд олсон шинжлэх ухааны амжилтаа тус улс газар тариалан, загас агнуур, цаг уур, ашигт малтмалын хайгуул, харилцаа холбоо зэрэг салбарт ашиглаж байгааг Пак Ген Су онцлон тэмдэглэжээ.