Машины нүүрсэн яндан хулгайлж, 1.6-2.5 сая төгрөгөөр борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ


Нийслэлийн цагдаагийн удирдах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А/01 тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Улмаар нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг дайчлан баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг ААН, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийг сонгож, хучих, данхраадах, үйлдлийн аргаар нүүрсэн яндан хулгайлж байжээ. Нэг ширхэг нүүрсэн янданг 1,6-2,5 сая төгрөгөөр борлуулдаг Сүүлийн 3 жилийн байдлаар нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсанаас:
  • 8 яллагдагчид цагдан хорих,
  • 22 яллагдагчид бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоож:
  • зорчих эргийг хязгаарлах ялаар 9
  • хорих ялаар 6
  • тэнсэн харгалзах ялаар 3 буюу нийт 18 этгээд ял шийтгэгджээ.
Харин одоо мөрдөн шалгах ажиллагаанд 11 этгээдийг яллагдагчаар татан шалгаж буй аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 5 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05