Зорчигч тээврийн автобус приус-20 машинтай мөргөлджээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын “35 дугаар зөрлөг” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, машины бүхээгт нэг хүн хавчуулагдсан осол гарчээ.
Улаанбаатар-Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” хот хоорондын зорчигч тээврийн автобус, Дорноговь Сайншанд-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Автобусанд зорчиж явсан 14 хүний биеийн байдал хэвийн байна.