Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн тогтоолд Захиргааны шүүх хэрэг үүсгэхгүй бол С.Эрдэнээс холдоно" гэж тохирчээ

Admin
20 цагийн өмнө

“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Харин дээд шүүхийн тус шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэж, “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгох”-оор Захиргааны хэргийн шүүхэд хандаад буй. Мөн С.Эрдэнэ УДШ-ийн шүүгчдийг ч АТГ-д шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд өөрийн 120 хүнээ оруулах, тус хорооны ажлын албыг авах санал тавьсан ч Л.Гантөмөр түүнд хариу өгөөгүй тул ийнхүү Захиргааны хэргийн шүүх, АТГ-т хандсан” гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл С.Эрдэнэ дээр очих АН-ын гишүүд нь эрс цөөрөөд байгаа аж.
Тодруулбал, тэрээр өчигдөр /2023.03.01/ Удирдлагын багийн хурал гэгчээ хийхэд нь УИХ-ын гишүүн Д.Ганбат болон М.Энхсайхан нарын хүмүүс ирж, оролцоогүй байна. Иймд тэрээр өчигдөр болсон хуралдаа Удирдлагын багтаа байдаггүй хүмүүсийг оролцуулсан байна.
Учир нь С.Эрдэнийг дагаж буй АН-ын гишүүд “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн тогтоолд Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэхгүй бол С.Эрдэнээс явна” хэмээн тохироод байгаа аж. Сонирхуулахад,Захиргааны хэргийн шүүх иргэдээс ирсэн гомдолд ажлын тав хоногт багтаан хэрэг үүсгэх эсэхээ шийддэг байна. Энэ хугацаа ирэх даваа гараг /2023.03.06/-т дуусах ажээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05