Японд монгол залуу танихгүй эмэгтэйг дээрэмдэж, бэлгийн дарамт үзүүлжээ
Монгол Улсын иргэн, 28 настай Г.З нь Японд 20 настай эмэгтэйг дээрэмдэж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр саатуулагдаад байна.
Хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-ны өглөө эрт Токио хотын Шибуя орчимд гарчээ. Г.З гудамжинд явж байсан эмэгтэй рүү “Би зочид буудал руу явж байна” хэмээн хашгиран дуудаж, улмаар барьж аван, улмаар ойролцоох байшингийн цахилгаан шатанд оруулж байгаад гэмт хэргээ үйлджээ.
Тэрбээр эмэгтэйг буланд шахан, эмзэг эрхтэнд нь хүрэх зэргээр авирласан гэж цагдаагийн мэдээлэлд өгүүлсэн байна. Улмаар хохирогчийг орхиж явахдаа 5000 иен бүхий түрийвчийг нь авчээ.
Г.З түрийвч дээрэмдсэн хэргээ хүлээж буй ч бэлгийн хүчирхийллийн үйлдлээ хүлээн зөвшөөрөгүй гэнэ. Тэрбээр цагдаагийн байгууллгад “Шөнөжингөө согтууруулах ундаа хэрэглэсэн тул өөрийгөө хянах, зөв шийдвэр гаргах чадваргүй байсан” гэж мэдүүлжээ.