Монголын банкууд Оросын Мир картын системийг нэвтрүүлэхэд бэлэн болсон тухай
ТАСС мэдээлсэн.
Тэгвэл уг картын системийг нэвтрүүлэх зөвшөөрлийг Монголбанк өгсөн эсэхийг
Монголбанкны Төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Хуулийн хүрээнд банк эсвэл банкнаас бусад байгууллага төлбөрийн карт гаргах гэж байгаа бол заавал Монголбанкнаас зөвшөөрөл авдаг. Ийнхүү зөвшөөрөл авахдаа Т карт, Мастер карт, Виза карт гэх мэт картынхаа брэнд тус бүрээр ялгаж авдаг.
Тэгэхээр хэн нэгэн Монгол Улсад МИР карт гаргах гэж байгаа эсвэл хүлээж авах гэж буй тохиолдолд заавал манайхаас зөвшөөрөл авна гэсэн үг.
Яг одоогийн байдлаар Монголбанкнаас МИР картыг хүлээж авах, төлбөр тооцоонд ашиглах зөвшөөрөл авсан нэг ч байгууллага байхгүй. Мөн энэ талаар зөвшөөрөл авъя гэж хүсэлт гаргасан байгууллага байхгүй.
Энэхүү зөвшөөрөл авах процедур нь хагас жилийн хугацаатай үргэлжилдэг. Иймд ” хэмээн хэллээ.