Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Түүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болон цагдан хорионы хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.
Хэргийг эргэн сануулахад Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулса, бусдын энр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэл тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн тул цагдан хорьсон байдаг.